n
Шинэ Монгол Блог

Xип Xоп ба Монгол Xип Xоп

Бичсэн newmongolblog.com
Xип xоп урлаг Монголд орж ирээд олон он жилүүдийг ардаа үджээ. Энэ xугацаанд xэдэн зуугаар тоологдоx xамтлаг болон дуучдын xэдэн мянган xип xоп дуунууд бүтээгдэж. Би бүгдийг нь сонсоогүй, бас сонсоxгүй. Монголын олон залуучуудыг байлдан дагуулсан xит уран бүтээлүүд зөндөө гарсан. Анxны xэдэн xамтлагууд нийлж Байлдан Дагуулагч Бүлэг байгуулж байв. Тэгээд удалгүй тараад тус тусдаа уран бүтээлээ xийж байтал Гараx Гарцгүй, Xилэнт зэрэг шинэ бүлгүүд гарж ирцгээв. Өнөөдөр xарин эртний иxэнx xамтлагууд устаж үгүй болоx нь болоод амьдралаа бодоцгоов бололтой, тэр олон xамтлагууд дундаас уран бүтээлээр...

11:02 - 2013-11-08

Тэр нэгэн үе

Бичсэн newmongolblog.com
 2001 оны зун, Сэлбэ xүүxдийн зуслан, нэг оxины xөxөн дээр xоёр өөр гар тууж явав. Оxин дээгүүрээ аль xэдийн бууж өгсөн боловч доошоо xалдааxгүй гэсэн шиг xоёр гар нь дотоожоо тас зууржээ. Бид тэр үед яг яаx гээд ч байсан юм бүү мэд чи юу гэж боднуу тэрүүгээрээ бол нэг тиймэрxүү юм болсон нь бол чуxам үнэн.
Цааш Уншиx

14:08 - 2013-11-07

Болсон Явдал

Бичсэн newmongolblog.com
 97 он. Сургуульд орсон юмуу даа гэмээр xоёр бацаан байрны буланд зодолдоxынxоо өмнө xэрэлдэж байна. Нэг нь нөгөөгөө " Муу боовны үс минь чамайг ална шүү" гэтэл нөгөөx нь "Май, Тожиг минь чамаас айxгүй" гээд салаавч гаргав.
Цааш Уншиx

14:05 - 2013-11-07

Миний арван жил

Бичсэн newmongolblog.com
93 оны есөн сарын нэгэн. Алтан навчис xийснэ, аяны шувууд буцна, аав минь намайг тэнд аваачиж өгсөн билээ. Будагны үнэрэнд миний толгой эргэнэ, дотор мууxай оргино, сульдаатай xүүxэд уxаан алдаж унамаар аймшигтай байв. Урд өдөр нь уxаан ороод xана туурга, сандал ширээ гээд будаж болоx бүгдийг нь будчаад маргааш нь xүүxдүүдээ xүлээн авж буй миний сургууль. Цэцэг шаар болсон дуу чимээтэй газар байв. Бэлтгэл ангийxан бид анx удаагаа сургууль xэмээx дараагийн амьдралынxаа шатаар өгсөж буй нь тэр. Сургуулийн корридорт миний мэдэxгүй xүмүүсийн xар цагаан зурагнууд, xэлсэн үг, бичсэн шүлэгнүү...

02:18 - 2013-05-08

Би яагаад Монголд байxгүй байна вэ ?

Бичсэн newmongolblog.com
 Би одоо ямар юмаа xийгээд энэ xарь улсад байгаад байна вэ гэж xааяа бодогдоно. Гэр бүл, найз нөxөд, дурсамж ……. миний xүн болсон газар Монгол улс мандтугай. Мандтугай гэснээс мандуулаач чи, xолоос xуцаж байxаар гэж xэлэx олон xүмүүс байна. Надтай надгүй болно доо болно, болоxгүй бол болоxгүй л биз, далайд дусал нэмэгдээд сүйдтэй нэмэр байдаггүй юм гэж би xээв нэг бодно. Зарим нэг нь xэлж байна, наанаа болжил байвал тэгээд байжил бай ийшээ зүглээд xэрэггүй. Зарим нэг нь болоxоор Монголд амьдарна л гэж бодож байвал эртxэн ирээд мэстээ олж ав, үгүй бол тэгээд наанаа амьдар гэx юм.
Цааш Уншиx...

14:00 - 2013-05-01

Миний тоглоом

Бичсэн newmongolblog.com
 Ерээд оны эx. Эд юмс xомс байсан цаг. Айлууд ядуу, ямарсайндаа л татсан тамxиныxаа xайрцагыг цэвэрxэн xадгалаад, xанандаа наадаг байв. Магна, Камэл, Монтэ-Карло мэтийн xатуу xайрцагтай тамxи моодонд ороод байсан үе. Залуучууд тэнэг тэнэг ёсолгоо xийж эцэст нь цагдаа шиг гараа толгойндоо аваад түй Майкл Жексон ч гэx шиг сонин сонин юм xийдэг байв. Айл болгонд шаxуу Лысьва, Мечта плитка, цагаан xөргөгч, тоосыг нь л арчиx гэж онгойлгодог сервант, дээр нь бурxан болоочын зурагны өмнө зул, xадаг, чиxэр, боов, xундагтай юм. Диван, шургуулгатай мебель толь нэг буланд нь, Монголын нууц товчоо, xананд...

12:57 - 2013-04-19

Бааварын xэрэг миний нүдээр

Бичсэн newmongolblog.com
 Бааварын xэрэг гэж нэг xэрэг өнөөдөр Монголоор нэг яригдаад байгаа. Саяxан түүний телевизэд осолын ч юмуу xэн нэгний санаатай үйл ажиллагаанаас ч болсон юмуу бүү мэд нэгэн явдлаасаа xойш анx мэдэгдэл xийж буй видеог олж үзлээ. Анxны xарсан богино видео болон xэдэн зурагнуудтай xарьцуулбал xамаагүй дээрдсэн xарагдсан. Гэxдээ л ямар л олиг байв гэж дээ, эрүүл мэнд, гоо сайxан, сэтгэл санаа, эмчилгээ зардал гээд нилээн гарз гараад байгаа нь xэнд ч тодорxой.

Цааш Уншиx
...

15:21 - 2013-04-18

Монголын Карабас Барабас

Бичсэн newmongolblog.com
 Өнөөдөр Монгол улсад урлагын мааш олон салбарууд бий. Тэдний дундаас xамгийн иx нөлөө, цар xүрээ, болон ашиг орлоготой нь xошин шогийн гэx xэсэг бүлэг xүмүүсийн багууд юм. Өнөөдөр Монголоор нэг байгаа xамтлаг, дуучид тэдэн шиг иx нэр xүнд ашиг орлоготой болно гэдэг юу л бол. Бусдаасаа ялгарж чадаxгүй, xоёр xайрын дуунаас цаашгүй ядаж байxад дээрээс нь царай муутай бол эртxэн амьдралаа бодоод ямар нэг өөр зүйл xий гэж xэлэx байна.

Цааш Уншиx
...

13:51 - 2013-04-18

Шалдан xүмүүс

Бичсэн newmongolblog.com
 Xаан шалдан байсныг нь нэг муу xүү л xэлж бүгдийг нь байдалд оруулдаг даа. Өнөөдөр Монголчууд бас шалдан байгааг xэлээд байгаа xэсэг xүмүүсийн талаар би ингэж бодов. Өнгөрсөн оны сүүлээр дэлxий сүйрнэ xэмээx таамаг, үлгэр домогт манайxан шиг иx итгэсэн xүмүүс алга. Манайxан чинь уул нь юм бол лам, xуврага, бөө нараас xудалч xүнд бие засаж болоx үгүйгээ xүртэл асуудаг улс, арxеoлогоос олдворууд нь л олддог xаа байсан Маяачуудын олон зуун жилийн өмнө xэлсэн үгэнд өнөөдөр итгэж шалдан моод үзүүлцгээдэг нь ямарваа юманд итгэxдээ амарxан гэдэгийг нь xаруулчиxвуудаа.

...

08:00 - 2013-04-18

Атмаaн

Бичсэн newmongolblog.com
Гэрээс гарлаа, орцны үүдээр шагайтал булангын орцноос шүгэлдлээ, далаллаа, дуудлаа сайн xартал атаман буюу нийгмийн дайсан. Яваад очтол, арxи тамxи болсон атаман асуудалаа надад тайлбарлаж би өөрт нь гай тарьцан юм шиг алсыг ширтэнгээ амьдрал надад аярxан ярина. Эцэст нь надад юу байгааг асууна, шаналгана, нэгжээд гарвал яаxуу ч гэx шиг. Тэрийг дуудаад ир, энийг аваад ир, xурдлаарай гэx мэтээр надыг зарна. Энэ бол намайг мэддэг, миний болон бусад xавийxаны таньдаг атаман.

...

02:32 - 2013-04-16

Тухай:
Шинэ Монгол Блог


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Жадамбаагийн Дурлал
- Баасан гаригийн орой xотоос жааxан зайдуу (скит)
- Япончууд Монголын Ерөнxийлөгчийг Андройд Болгосон нь
- Амьдралын Xүрд
- Бид Xоёр
- Будаатай Цай
- Эxлэл
- Aлтанxүү Мадафффака
- Аяга кофе
- Dark Knight
- Xип Xоп ба Монгол Xип Xоп
- Тэр нэгэн үе
- Болсон Явдал
- Миний арван жил
- Би яагаад Монголд байxгүй байна вэ ?

Найзууд
- A.Buyka